ОХУ вакцинд хамрагдсан хүмүүст зориулан тусгаарлалтын горимоо сулруулав

img


Оросын Хэрэглэгчийн хяналтын газар ковидоос сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүст зориулан тусгаарлалтын арга хэмжээг сулруулжээ. Энэ талаар Вести агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцинд хамрагдсан хүмүүс өвчний шинж тэмдэггүй байх ёстой, түүнчлэн дархлаажуулалтад хамрагдсан эсвэл коронавирусийн халдвар авч эдгэрснээс хойш хагас жилээс дээш хугацаа өнгөрөөгүй байх ёстой гэнэ. Ийм нөхцөлийг биелүүлсэн хүмүүст тусгаарлалтын дэглэм үйлчлэхгүй аж. 

 

Энд дуулгахад, ОХУ-д сүүлийн үед дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх эрс нэмэгдэж, энэ нь шинээр илрэх өвчлөлийн тохиолдол буурахад нөлөөлж эхэлсэн байна. Оросын Коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, долоо хоногийн туршид өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлууд буурсаар байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, хоногт илрэх халдварын тохиолдол 37 мянгаас доош буурсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ