Хойд Солонгос Хятадтай хийх худалдаагаа сэргээхээр төмөр зам барьж байна

img

БНАСАУ хил дээр байх агаарын баазаа төмөр замын чингэлэг тээвэрт зориулсан объект болгон өөрчилж байгаа талаар Стратегийн болон олон улсын судалгааны төвийн хиймэл дагуулын зурагнаас иш татан Financial Times мэдээлжээ. Энэ нь  Хятадтай худалдаагаа сэргээх зорилготой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа гэнэ. 

 

"Хойд Солонгос хил дээрх агаарын баазаа төмөр замаар ирэх чингэлгүүдийг ариутгах объект болгон өөрчилж байна. Энэ нь Хятадтай хийх худалдаагаа сэргээж, эдийн засгийн дарамтаар Хойд Солонгосыг цөмийн хэлэлцээрийн ширээний ард суулгах АНУ-ын найдварыг үгүй болгож байгаа хэрэг гэж шинжээчид үзэж байгаа юм" хэмээн Financial Times мэдээлжээ.

 

Хиймэл дагуулаас авсан зурагнуудаас харахад Хойд Солонгос, Хятадтай хиллэх хилийн орчимд барилга барьж байгаа бөгөөд импортын бараа бүтээгдэхүүнийг ариутгах шийдвэрийг Хойд Солонгосын эрх баригчид гуравдугаар сард гаргаснаас хойш энэ барилгын ажлыг эхлүүлсэн байна.

 

CSIS-ийн төлөөлөгч Виктор Чагийн өгүүлснээр, Пхеньян нутаг дэвсгэрт нь коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс эмээж байгаагийн дээр объект босгож байгаа нь "цаашид хаалттай хэвээр байж чадахгүй" тул худалдаагаа ямар нэг төвшинд сэргээх эрмэлзэлтэй нь холбоотой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ