COVID-19: Диснейлэнд хаагдав

Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан хүн үйлчлүүлсэн мэдээлэл гарсны дараа Хонконгийн Диснейлэндийг нэг өдрийн хугацаатай хаасан талаар Global Times мэдээлжээ.
Улмаар, 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11.00-18.00 цагийн хооронд Диснейлэндээр үйлчлүүлсэн хүн бүрийг албан журмаар шинжилгээнд хамруулах болсон талаар Хонконгийн захиргаа мэдэгдсэн байна. Диснейлэндийн ажилтнуудын 94 хувь нь вакцинд хамрагдсан бөгөөд тэд ч мөн коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатаөй аж.
Өмнө нь Шанхайн Диснейлэндэд коронавирусийн халдвартай хүн илэрсэн талаарх мэдээлэл гарсны дараа энэ газрыг дотор нь үйлчлүүлж явсан 33,8 мянган хүний хамт хааж, тусгаарлаж байлаа. Ингээд бүхий л үйлчлүүлэгч, ажилтнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулж байсан юм. Шинжилгээний хариу сөрөг гарсан үед тэднийг гэрт нь хариулж байсан ч дахин хэдэнтээ шинжилгээ өгч, 12 өдөр эрүүл мэнддээ хяналт тавихыг үүрэг болгож байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ