Өвөр Монголд Юань гүрний үеийн тосгоны туурь олджээ

Юань гүрний (1271-1368) үеийн байж болзошгүй тосгоны туурийг археологчид Өвөр Монголоос олжээ. Энэ талаар Өвөр Монголын Соёл, археологийн судалгааны хүрээлэнгээс авсан эх сурвалжтайгаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Улаанцав хотын Лянчэнд байрлах малтлагын талбай 2100 квадрат метр бөгөөд энэ талбайд таван байшингийн туурь, бунхан, булшны нүх, түүдэг гал асаах хэсэг, 300 орчим үнсний нүх байрлаж байгаа гэнэ.
Энэ бүс нутагт шаазан, зоос, металл эдлэл, төмөр эдлэл, хаш чулуун эдлэл, тоосго, хавтан зэрэг олдвор олдсон нь тухайн цаг үед энэ бүс нутгийн хөдөө аж ахуй сайтар хөгжсөн байсныг харуулж байгааг судлаачид онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ