Бээжин-2022: Наадамд оролцогчдод 687 төрлийн хоолоор үйлчилнэ

Өвлийн Олимп, Паралимпийн зохион байгуулах Бээжин хот 2022 оны хоёрдугаар сард дэлхийн улс орнуудаас өвлийн спортоор өрсөлдөх тамирчдыг хүлээн авахад бэлэн болж байгаа талаар Global Times сонин мэдээлжээ.
Тамирчид, оролцогчдыг олимпын хотхонд байрлах үеэр дэлхийн 12 бүс нутгийн 687 хоолоор үйлчлэх гэнэ. Олимпын хоолны цэсийг улс орнуудын соёл, шашин, бусад сонирхлоос хамааран өргөн сонголттойгоор гаргасан аж. Түүнчлэн допингийн сорил өгөхөд хуурамч хариу гарахад нөлөөлж мэдэх лаврын навч, перец зэрэг 48 төрлийн амтлагчийг хоолны жорноос хассан байна.
Түүнчлэн ирэх олимп, паралимпийн наадмын үеэр зочдыг хооллох, тэдэнд үйлчлэх арга хэмжээ нь экологийн асуудалд анхаарсан өнгө аястай байх гэнэ. Тиймдээ ч зоогийн газарт хөрсөнд задарч шингэдэг хоолны хэрэгслүүдийг ашиглахаар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ