Хятадад Монополийн эсрэг улсын байгууллага ажиллаж эхэллээ

img

БНХАУ-ын Улсын мополийн эсрэг байгууллага үүсгэн байгуулагдаж, ажиллаж эхэлсэн талаар Хятадын эрх баригчид зарласныг CCTV дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ байгууллагын нээлтийн ёслол Бээжин хотноо 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагт болсон байна. Энэ байгууллагыг өмнө нь Зах зээлийн хяналтын улсын удирдах газрын дэд даргын албан тушаал хашиж байсан Гань Линь тэргүүлэх аж. 

 

Энд дуулгахад, БНХАУ-ын дарга Ши Жинпин намын хурал дээр үг хэлэхдээ Хятадын Засгийн газар зах зээлийн монополчлолыг тогтоон барьж, жижиг, дунд бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах бодлого баримтална гэж онцолж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ