ОХУ: Афганистанаас 380 гаруй хүн нүүлгэн шилжүүллээ

Оросын Батлан хамгаалах яамны цэргийн тээврийн Ил-76 гурван онгоц Афганистанаас ОХУ, Беларусь, Киргиз, Армени, Украин, Афганистаны 380 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх онгоцууд нь тус бүртээ 36 тонн хүмүүнлэгийн ачаа хүргэж байгаа гэнэ. Түүнчлэн, Оросын болон бусад орны иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх үүднээс онгоц тус бүрт цэргийн эмч нарын бригад, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг авч явж байгаа юм байна.
Өмнө нь, наймдугаар сарын 15-нд Кабулыг талибууд эзлэн авснаас хойш гадаадын улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх үеэр ОХУ, Беларусь, Киргиз, Тажикистан, Узбекистаны 400 иргэнийг Орос улс татан авч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ