Байден Канад, Мексикийн цар тахалтай хамтдаа тэмцэхийг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Америкийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг Цагаан ордонд нээн үг хэлэх үеэрээ коронавирусийн цар тахал болон цагаачллал, уур амьсгалын хямрал үр дагавартай хамтдаа тэмцэхийг Канад, Мексикт хандан уриалжээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулсан байна.
"Бид цар тахалд цэг тавьж, уур амьсгалын хямралыг тогтоон барихын тулд шийдэмгий алхам хийх хэрэгтэй. Бип эдийн засгаа сэргээх үүрэгтэй. Манай бүс нутаг дахь цагаачлалын асуудлыг хамтдаа шийдэх ёстой" хэмээн Байден цохон тэмдэглэжээ.
Мөн гурван орны хамтын хүчин зүтгэл дээр тулгуурлан Хойд Америкийн ирээдүй цогцлох ёстой гэж Байден мэдэгдээд нийлүүлэлтийн хэлхээг хангаж, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд түншлэл чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад гурван орны дээд хэмжээний уулзалт 2016 оноос хойш анх удаа болж байгаа юм. Энэ уулзалтад Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Мексикийн Ерөнхийлөгч Мануэль Лопес Обрадор нар оролцож байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ