Л.Оюун-Эрдэнэ: III тундаа хамрагдаж энгийн амьдралдаа шилжихийн төлөө бүх нийтээр хичээе

img

 

Вакцинжуулалтын явуулын цэг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна.

 

Энэ үеэр тэрбээр, “...Дельта вирусийн дөрөв дэх давлагаа явж байна.  Хоёр хөршийн нөхцөл байдал амар биш байна. Манай улс цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учир өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүйгээр явлаа. Хичээлийн шинэ жилээ нээж чадлаа. Мөн ЭМЯ-наас өгч буй мэдээллээр халдварын тохиолдлын тоо долоо хоногт 20 хувиар буурч байна. Эмнэлгийн ачаалал багасаж байгаа. Тиймээс эхний хоёр вакцины үр дүн дээрээ тулгуурлаж, вакцины үйлчлэл багасаж байгаа учир бүүстэр тун буюу нэмэлт тунг хийх нь туйлын чухал. Ингэж байж эдийн засгаа үе шаттай нээж чадна. Мөн халдварын дэглэм бууруулж байгаа. Энэ дэглэм буурч шар түвшин руу орж чадвал бидний маргаантай байдаг "doublestandart", нийгмийн бухимдал алга болно. Учир нь заримыг нь нээгээд, заримыг нь хаагаад байгаа учир энэ нь бухимдал үүсгээд байгаа.

 

Тиймээс бүүстэр тунгийн асуудал туйлын чухал байна. Харамсалтай нь залуучууд идэвхгүй хамрагдаж байна. Тиймээс салбар салбараас мэдээлэл авч долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаан дээр танилцдаг. Бүүстэр тун буюу гуравдугаар тун нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, эдийн засаг, нийгмийн харилцааны чухал асуудал. Дэлхий дээр вакцинаас өөр бодож олсон зүйл алга. Тиймээс вакцины гуравдугаар тунд хамрагдаж хөл хориогүйгээр цаашид энгийн амьдрал руу алхам алхмаар орох, эдийн засгаа нээх нөхцөл байдлыг үүсгэхийг төлөө бүх нийтээр хичээе гэж уриалмаар байна" гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Бага насны хүүхдүүдийг хэзээ вакцинжуулах вэ?

 

-АНУ болон бусад улс орон бага насны хүүхдийг вакцинжуулж эхлээд байна. Үүнд нягт хандах хэрэгтэй. Хүүхдийн вакцинтай холбоотой асуудлаар санал тавьсан. Гэхдээ ДЭМБ-ын саналыг үндэслэж хийгдэнэ. Бүүстэр тунгийн хамрагдалт 26 хувь байна. Зорилтот бүлгийнхээ 50 хувьд хүрч байж, халдварын давлагаа дахин үүсэхгүй магадлэлтай гэж үзэж байна.

 

Зарим иргэд вакцины дөрөв дэх тунд хамрагдах хүсэлтийг ЭМЯ-нд гаргаж, ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна?

 

-Судалгаа хийгдэж байгаа. Цар тахалтай бидэнтэй урт хугацаанд хамт байна гэдгийг ДЭМБ хэлж байгаа. Тиймээс цаашид жилд нэг удаа вакцин тариулдаг, эм бэлдмэл уудаг онцлогтой амьдралын хэв маяг руу орно. Вакцин чухал. Дэлхийн вакцины дундаж хурд удаан байна. Манай улс урд явж байгаа учраас эдийн засгаа сэргээх боломжтой байна гэж үзэж байгаа. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам хил хязгаар нээгдэнэ. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам саад бэрхшээл арилна. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам аялал жуулчлал нээгдэнэ. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам энгийн амьдралын хэв маяг руу орно.

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5-11 nasni huuhдүүдээ яаралтай вакцинжуулаач ээ
2021-11-20
Ковид:
Бүх байгууллагууд бүх үйлчилгээгээ нээж үз. Үхвэл үхээд сэхвэл сэхнэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй бүтэн 2 жил хагас хорилоо. Энэ хугацаанд иргэд ядуу гуйлгачин болсон . З.0 сая хүний 1.5 сая нь . Хэдхэн дарга хагартлаа баяжсан
2021-11-20
Зайлуул даа чааваас. Энэ муу хүүхдийг бүүүүүр өрөвдчлөө.
2021-11-19