Эрдэмтэд: Амны хаалт зүүх нь тархалтыг 53 хувь бууруулдаг

img

Австрали болон Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд олон судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж, амны хаалт зүүх, гараа угаах болон хүн хоорондын зай баримтлах зэрэг арга хэмжээнүүд коронавирусийн тархалттай тэмцэхэд хэр үр дүнтэй байсанд үнэлгээ өгчээ. 

 

Эрдэмтэд коронавирустэй тэмцэх аргуудын үр дүнг судалсан 30 гаруй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалжээ. Тэдний судалгааны үр дүн The BMJ сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

 

Эрдэмтдийн дүгнэснээр, амны хаалт зүүх нь коронавирусийн тархалтыг 53 хувиар бууруулдаг гэнэ. Ийм дүгнэлтийг амны хаалт зүүх болон коронавирусийн халдварын тохиолдол буурах хоорондын харилцаа хамаарлыг судалсан зургаан судалгаан дээр үндэслэн гаргажээ. Эдгээр судалгаанд нийтдээ 390 мянга гаруй хүн оролцсоноос 2,6 мянга нь коронавирусийн халдвар авсан байна. Эндээс үзэхэд амны хаалт нь вирусийн тархалтыг 53 хувиар бууруулж байна гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Харин хүн хоорондын зай баримтлах нь коронавирусийн тархалтыг 1/4 бууруулдаг бол гараа тогтмол угаах нь өвчлөлийг 53 хувиар бууруулдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөвхөн нэг талыг барьсан дүгнэлт байна. Уушгинд орох хүчилтөрөгчийг 45%-р бууруулдаг. Үүнээс болж хүчилтөрөгч дутагдсанаар зүрхний хэмнэл алдагдаж, даралт ихсэнэ. Бас дархлааны эсүүдийг үгүй хийнэ. Ер нь бол зүүгээгүй байх нь эрүүл мэндэд нэн тустай
2021-11-20