Талибан: Эмэгтэй сэтгүүлчид хижаб өмсөж, мэдээнүүд нь исламыг сурталчлах ёстой

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн тус улсад ажиллах хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллах журмыг шинэчлэн тогтоожээ.
Афганистаны Pajhwok агентлагийн мэдээлснээр, тусгай хуралдаан дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах журмыг шинэчилсэн бөгөөд энэ хуралд орон нутгийн телевиз, радиостанц, сонины төлөөллүүд ч оролцсон байна.
"Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд исламын үнэт зүйлсийг харгалзан, үндэсний ашиг сонирхлын төлөө үйлчлэх ёстой" хэмээн Талибаны төлөөлөгч, Мэдээлэл, соёлын сайд Забихулла Мужахид мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ журмын дагуу эмэгтэй хөтлөгчид хижаб өмсөх ёстойн дээр "засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл исламын ёс жаягийг хамгаалах үүднээс харилцан уялдаа холбоотой хамтран ажиллах ёстой" гэж талибууд мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ