Ерөнхийлөгч чиглэл өгч, Богд Зонховагийн хөшөөний хөрөнгийг царцаахаар болжээ

img

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.

 

 

Газрын  тосны бүтээгдэхүүний тухай хуульд онгоцны шатахууны талаарх зохицуулалтыг өөрчлөхөөр болсон байна. Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар хувийн хэвшлийн хариуцаж байсан онгоцны шатахууныг төрийн өмчит компаниар дамжуулах нь зүйтэй хэмээн үзэж, хуулийг төслийг УИХ-д өргөн барьсан байна. Эрчис Ойл төрийн өмчит компани Оросын Роснефть компанитай хамтарсан компани байгуулж, онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ бууруулах ажлыг хариуцан ажиллах аж.  Нийлүүлэлтийн ажилд хувийн хэвшил оролцохоор манайд онгоцны шатахууны үнэ нэг тонн тутамдаа 187-225 ам.доллароор өндөр байгаа учраас хамтарсан компани байгуулахаар болжээ. Мөн тус бүлэг нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022, 2023 онд хэрэгжүүлэх ажлыг хэлэлцжээ.

 

Хэлэлцсэн асуудлын мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Богд Зонхова-гийн хөшөөнд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцсэн үү?

 

-Бүлгийн хурлаар яриагүй. 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Богд Зонхова-гийн асуудлыг УИХ оруулаагүй. Засгий газар 2022 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн байна.

 

Нийгмээс маш их хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч тодорхой хүмүүсийг дуудаж уулзан, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах шийдвэрийг ойрын үед гаргая гэж байна. Энэ хөрөнгийг Эрүүл мэндийн салбарт зарцуулах нь зөв гэж үзэж байна. Засгийн газар ойрын үед мэдээлэл хийх байх.

 

-Царцаана гэдгийг илүү тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

 

-Засгийн газар санхүүжилт хийхгүй, зогсооно гэсэн үг. Засгийн газар төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж, шийдүүлнэ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Царцаах бишээ Бүр хориг тавих хэрэгтэй
2021-11-23
БАРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТӨСВИЙН МӨНГӨӨР Л БИШ ШҮҮ. ТЭР ХӨРӨНГӨ ЧИНЭЭТЭЙ ХҮМҮҮС НЬ ХӨРӨНГӨӨ ГАРГААД БАРЬЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЯГ ЧИНГИСИЙН МОРЬТ ХӨШӨӨ ШИГ.
2021-11-23
ДАВХАР ЗОГСООЛ, ДАВХАР ЗАМ, ГҮҮРЭН ГАРЦАА БАРИАЧ.
2021-11-23
2 тэрбумаар бариад 30 ииг нь хувааж иднэ.Энэ мөнгөөр Цэцэрлэг 10 ийг барина.Зүгээр л хувхайртал нь хулгайлна.Яаж ийм ичих нүүргүй байж чаддаг байна аа.
2021-11-23
Teneguud. Nirgesen hoino ni hashgirav gej. 24 ond ta narig zailuulnaa ingej tenegteed baival.
2021-11-23
ард түмэн:
царцаах биш бүр буцаагаад 32 тэрбумыг хүүхдийн эмнэлэг сурнууль барихөд зарцуул
2021-11-22
Zochin:
Tsartsaah ni zuv tgd zoriulaltiig ni uurchil
2021-11-22
Хөшөө барих болохоор мөнгө байгаад байдаг тэтгэвэр цалин нэмэх болохоор мөнгө байхгүй Бид юу гэж ойлгох вэ Энэ улс ямар хурдаар яаж хөгжөөд байнаа Арай дэндүү юм аа
2021-11-22
Иргэн:
Сэтгүүлч нар өөрсдөө УИХ-ын гишүүд болохоороо төсвийг хэмнэхийг мартдаг шүү дээ. Энэ УИХ-д хичнээн сэтгүүлч боловсролтой эсвэл сэтгүүлч мэргэжилтэй гишүүд байдаг билээ. Мөн хичнээн сэтгүүлч мэтийн мангар юмнууд байдаг билээ.
2021-11-22
Зочин:
Энэ их хурал засаг гэж ямар хумуус бна вэ дахиад сайн ухах юм бол маш их юм гарна даа их хурлын гишууд нь тойрогтоо 4.0 их наяд тог тавьсаг гэдэг бол ортой юм бна даа атосов гэд ард тумэнд нууц ийм л юм хийгээд бна даа мэдэхгуй гээд зарим нь ярьж бна шуу дээ арай бна шуу энэ засаг огцрох болзолоо хангаад бна шуу дээ еронхийлогчоо одоо л сайн шахаад ажилла даа
2021-11-22
Энэ засаг, УИХ нэг л биш, жилд ганц удаа хэлэлцэн баталдаг Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зөв хуваарилж чадахгүй байна даа, олон луйварчид тал тал тийшээ татаад хулгайлаад, цаадахгүй байна даа.
2021-11-22
ЗОЧИН:
СОШИАЛААР ЮМ ГАРАХААР Л САНДРААД БОЛЧИХ ЮМ. ТЭГВЭЛ ЭХЛЭЭД СОШИАЛААР АСУУШААД ХИЙГЭЭД БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ, ЭНД ЭЗЭН БАЙНА УУ, ЕРӨНХИЙЛӨГЧ ДУУДАЖ ЧИГЛЭЛ ӨГӨӨГҮЙ БОЛ ЯАХ УУ, ЦАРЦААНА ГЭДЭГ ЧИНЬ ТҮР ХОЙШЛУУЛНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ
2021-11-22
irgen:
hend ch hereggyi hushuunyyded hurungu bvv gargaj baigaasai.teneg caidiig soli
2021-11-22
irgen:
mongoloor niislelrr dyyren nas barsan hynii hushuu amidad ni adalj chichilchiheed yhsen hoino ni
2021-11-22
irgen:
hend ch hereggyi hushuunyyded hurungu bvv gargaj baigaasai.teneg caidiig soli
Зочин:
Нэг мор тодорхой шийдээд ЭМэнд болохгуй бол тэтгэвэр нэмэхэд зарцуулах хэрэгтэй шуу дээ битгий дэмий юм ярь
2021-11-22
Энэ засаг ч удахгүй боллоо доо. Эхэлсэн ажлаа дуусгах нь зөв байсан юм даа. Сүүлийн үед хөшөө барьж нураадаг хөгийн тоглоом дэлгэрлээ. Маш олон жуулчныг татах цогцолбор байсан юм шүү.
2021-11-22
охый:
Гандангийн шалиг лам нараар өөрсдөөр нь мөнгийг нь гаргуулаад бариул бариулахдаа
2021-11-22