Зул сарын парадын үеэр хүмүүс рүү машин дайрч, таван хүн амиа алджээ

АНУ-ын Висконсинд Зул сарын парадын оролцогчид руу машин дайрсны улмаас гэмтсэн хүний тоо 40 болсон талаар цагдаагийн газар мэдээлснийг NBC дамжуулсан байна.
Энэ хэрэг Уокеш хотод болсон бөгөөд машин дайрсаны улмаас таван хүн амиа алджээ. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг 11 дүгээр сарын 21-ний ням гарагт болжээ. Уокеш хотод зул сарын парад болох үеэр машин хурдтайгаар хүмүүс рүү дайрсан байна. Машиныг зогсоохоор цагдаагийнхан машин руу гал нээжээ. Хэргийг цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа аж. Хотын цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр, олон хүний аминд хүрсэн энэ осолд сэжигтэй этгээдийг саатуулсан, түүний жолоодож явсан машиныг хотоос 32 километрийн зайнаас олжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ