Турк: Үндэсний валютын ханш унасанд Засгийн газрыг буруутган жагсав

img

Турк улсад 11 дүгээр сарын 23-ны өдөр Засгийн газраа огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчид Туркийн үндэсний валютын ханш унасанд дургүйцлээ илэрхийлэн ийнхүү эсэргүүцэн жагссан байна. Эсэргүүцлийн жагсаал Стамбул, Анкара хотод болж, улмаар жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөн, эмх замбараагүй байдал үүсжээ. 

 

Туркийн үндэсний валютын ханш 8,8 хувиар буурсан нь өмнө нь ажиглагдаж байгаагүй хамгийн их уналт гэж эх сурвалж онцолсон байна. Одоо Туркийн валют доллартай харьцах ханш 13,21 лир байгаа гэнэ.

 

Туркийн лир 2018 оны валютын хямралын үеээс хойш хамгийн ихээр унасан нь Туркийн Төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг Тайип Эрдоган дэмжсэнтэй холбоотой гэнэ. Энэ он гарсаар турк валют доллартай харьцах ханш нь ойролцоогоор 40 хувь унасан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ