
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийг Баянзүрх дүүргийн шүүж 11 жилийн хорих ял оноосон юм. У
г хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх пүрэв гарагт болно. Түүнийг Зүүн Өмнөд Азийн орон руу 43 капсул буюу хагас кг орчим геройныг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гаргахыг завдсан гэх үндэслэлээр буруутгасан юм.
Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангид зааснаар буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйлчлэлээр ялласан билээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ