
Говь-Алтай аймгийн Аудитын газрын дарга С.Төмөрхүүг албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан хэргээр АТГ-т шалгаж байсан.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр түүнийг баривчилж, цагдан хорих газарт саатуулсан байна.
С.Төмөрхүүг Говь-Алтай аймагт хийсэн аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг удаа дараа нуун дарагдуулж, их хэмжээний авлига авсан хэмээн сэжигтнээр татжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ