Амралтын өдрүүдэд гурван хүн амиа хорложээ
Сүүлийн үед амиа хорлох хэрэг их гарч байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрөөр гурван иргэн амиа хорлосон байжээ.
Тодруулбал, Налайх дүүргийн иргэн 38 настай Ш гэгч гэрийнхээ тоононоос өөрийгөө дүүжилж амиа егүүтгэсэн байна. Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван настай А өөрийгөө боомилон амиа хорлосон байжээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 55 настай эмэгтэй А амиа хорлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ