Гадаадын иргэний ХОМ-ыг АТГ шалгана

img

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн албан хаагчид Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт орсон. Тухайлбал төрийн үйл ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлж байгаа бол нийтийн алба гэдэг ойлголтонд хамааруулжээ. Үүнд гадны төрийн бус байгууллагуудын удирдах ажилтнууд ч орж байгаа юм. Мянганы Сорилтын сан, Соросын сан зэрэг томоохон хандив, тусламж үзүүлдэг газрууд, Хөгжийн банк болон Монголын хөрөнгийн биржид ажиллаж байгаа гадаадын иргэний мэдүүлгийг ч АТГ шалгах аж. Харин энэ  эрх мэдлийг гартаа атасан АТГ-ын дарга нарын хөрөнгө орлогод УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хяналт тавих юм байна. Ирэх сард сонирхлын зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхгүй ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үндэслэлгүй хөрөнгө дурьдсан бол Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн тухай хуулийн дагуу шийтгэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain bn yavdagyi bsanavilgaltai temtseh gazart odoo l tashuur ygyj bn .olon huklgaichiig shalgaad hiigeed yg.
2012-01-23