Н.Мөнх-Оргилын шүүх хурал өнөөдөр болно

img

Өнөөдөр 11 цагаас Чингэлтэй дүүргийн шүүх  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  найман настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн  хэргийг үйлдсэн гэгдэн буруутгагдаж  буй    Н.Мөнх-Оргилын хэргийг хэлэлцэнэ.  Өнгөрсөн   сарын 17-ны өдөр түүний шүүх  хурал  болох байсан ч өмгөөлөгч нь Дархан явсан тул хуралд ирээгүй.  Харин өмгөөлөгч нь үүнийг хурал давхацсан гэж тайлбарласан юм.

Өнөөдөр болох шүүх хуралд  Н.Мөнх-Оргилын  өмгөөлөгчөөр Э.Ганбат,  Р.Насанжаргал  нар, улсын яллагчаар  Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаа  оролцох юм.  Яллагдагч Н.Мөнх-Оргил болон түүний ээж дүү нь    өнөөдрийг хүртэл  гэм буруугүй  гэж хэлж ярьж байгаа ч, түүнийг буруутайг нотлох баримтууд хуулийнхны гарт хэдийнэ ирээд байгааг албаны эрхмүүд хэлж байна. Түүнийг анх 8-н настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт  сэжигтнээр  татан шалгаж эхэлсэн ч,  шалгах явцад насанд хүрээгүй 4 охины амь насыг хөнөөсөн хэрэгт  сэжиглэх үндэслэлүүд гарч ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar:
Gem buruutain shvvxeer notlogdwol ene xvniig xiisen buruutai vildeld ni toxirox yaliig vnen zowoor ni ogoosei eswel busdad sanuulga bolox zorilgoor olon niitiin omno vnen shiwshigteigeer doromjilj nasaar ni zowoowol taarna 8 nastai oxin yugaach medexgvi yaj zowj shanalsan bol etseg ex ger bvliinxen setgel sanaa xezeech taiwshraxgvishd ooriig ni xvchindej bgaad nasaar ni zowoogoosoi busad etseg ex asran xamgaalagch naraa vr xvvxdedee sain anxaaraachee mgl.chuudaa tsoonxvvleeshdee ireedvigee xairlaachee
2013-10-06