
Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр 10.00 цагт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх эрүүгийн хуулийн 111-р зүйлээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэнэ.
Уг хэргийн шүүх хурал энэ сарын 6-ны өдөр болох байсан ч шүүгдэгч “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьснаар шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулсан юм.
Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин хэлэлцэхээр болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ