
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг “Чингис Соосэ” их сургуулийн аж ахуйн хашаанд гэрийнх нь гаднаас буудаж гэмтээсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад уг хашаанд оршин суугч 22 настай Г гэртээ байж байгаад буудуулсан байна. Хэргийг шалагахад Нийслэлийн хот тохижилтын газрын анчин, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн О гэгч золбин нохой устгах гэж явж байхдаа машин дотор буу алдсаны улмаас иргэн Г-гийн зүүн гуян тус газар нь буудаж гэмтээснийг тогтоосон байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ