Хүний наймаачид шүүгдэнэ

img

Хил дамнуулах охид эмэгтэйчүүдийг худалдсан  Г.Батдэлгэр нарын таван хүнийг маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд 9.30 цагаас шүүнэ. Тэдэнд  Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар насанд хүрээгүй хүүхэд  хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм  буруутай н шүүхээр тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж. Хурлыг шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Дондов, Э.Оюун нар оролцохоор болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
xun naimaalj amidrald xar tolbo uldeeched xariudna 2-15 jiliin yal gexeer denduu baga baina shdeee xuniii naimaa gemt xeregtenuudig shuud tsaazar avax xeregtei muusain novshnuud
2012-02-28