Хүн мөргөж, гэмтээжээ

img

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 00.12 цагийн үед  аравдугаар хороо, гуравдугаар сургуулийн баруун талын гучиннэгдүгээр байрны баруун талын автозам дээр машинд хүн мөргүүлсэн, доор нь байна гэсэн дуудлага Шуурхай бүлэг 105-д иржээ. Ослын газар очиход “Ниссан санни” загварын суудлын автомашины доор 31 настай эрэгтэй хүн мөргүүлсэн, бэртсэн байдалтай байсныг гаргаж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-д  он гарснаас хойш техникийн холбогдолтой ослын 31 удаагийн дуудлага ирснээс 14 нь зам тээврийн осол байжээ. Ослын улмаас 10 хүн амь насаа алдаж, гэмтсэн, төмөр хийцэд хавчуулагдсан хүмүүст эмнэлгийн анхны тусламжийг үзүүлжээ.

Иймд замын нөхцөл байдлыг зөв тодорхойлж хурдаа тохируулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцож техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэхийг Шуурхай бүлэг 105-аас анхаарууллаа.

Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yamar muuhai yhamsariin dogdoltoi yls bhaaraa hynii ajiliig hyndleddeggui bna daa. Ichij amidaraasai daa.
2018-12-11
1 hun gemteed 10 hun uheed bh yum yu unshchbaa
2012-01-24