Караокеноос цахилгаан бараа хулгайлсан залууг баривчилжээ

img

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Караокед хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

 

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгахад “С”-ийн эзэмшлийн караокед 22 настай эрэгтэй “Г” гэгч хууль бусаар нэвтэрч, цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees guuriamch psda
2022-09-04