Бразилийн Ерөнхийлөгч асан Лула да Силва дахин төрийн тэргүүн боллоо
2022-10-31

Бразилд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь энэ улсын төрийн тэргүүний албыг хоёронтаа хашиж байсан Луис Инасиу Лула да Силва ялалт байгуулжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төрийн тэргүүний сонгуулийн хоёр дахь шатанд Лула да Силва өнөөгийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруг ялжээ. Саналын 99 хувийг тоолоход Лула да Силва 50,8 хувь, Болсонару 49,2 хувийн санал авсан гэж Бразилийн Сонгуулийн дээд шүүх мэдэгдсэн байна. 

 

Өдгөө 77 настай Лула да Силва зүүний Хөдөлмөрчдийн намыг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр 1989, 1994, 1998 онуудад ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялагдал хүлээж байсан ч дараа нь сонгуульд хоёронтаа ялснаар 2003-2011 оны хооронд Бразилийг удирдаж байлаа. 2018 онд түүнийг авлигын хэрэгт буруутгаснаар Лула да Силва гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон. Харин өнгөрсөн оны гуравдугаар сард түүнийг цагаатгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин