
Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд өнөөдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийн шүүх хурлын тов гарсан ч ирэх хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Учир нь сэтгүүлч даргалагч шүүгчээсээ татгалзах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна. “Зууны мэдээ” сонинд нийтлэгдэж байсан мэдээлэлд нэр нь дурдагдсан “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрөө сэргээлэхээр сэтгүүлчийг шүүхэд өгсөн юм.
Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан . Гэвч давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин хэлэлцэхээр болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ