АНУ-ын эрдэмтэн далайн ёроолоос үл танигдах нисдэг биетийг хайна
2022-11-29

Америкийн эрдэмтэн Ави Леб Номхон далайн ёроолд найман жилийн туршид хэвтэж буй үл мэдэгдэх объектыг хайх ажлыг эхлүүлэхээр болжээ. Өмнө нь эрдэмтэд энэ объектыг солир гэж үзэж байсан талаар Нью-Йорк Пост сонин мэдээлсэн байна. 

 

Далайн ёроолд байх энэхүү биет нь солиортой адилгүй, үнэн хэрэгтээ харь гарагийн биет гэж Леб үзэж байгаа аж. Тэрбээр энэ биетийн нислэгийн чиглэл, хөдөлгөөний хурдыг тооцоолоод ийм дүгнэлтэд хүрчээ.

 

Эрдэмтэн Ави Леб судалгааны ажилдаа санхүүжилт авч чадсан бөгөөд одоо тэнгисийн ёроолоос харь гарагийн биетийг хайх нь түүний гол зорилт болсон аж. Олсны дараа энэхүү харь гарагийн үл танигдах нисдэг биет манай гарагт хэрхэн, ямар зорилготойгоор ирснийг тодруулах гэнэ. Түүний судалгаанд зориулж 1,5 сая долларын санхүүжилт олгосон байна. Эрлийн экспедици үл мэдэгдэх объект унасан Папу-Шинэ Гвинейн эргээс эхлэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хүмүүсийн мөнгөөр алт мөнгө хайж байгаа биз
2022-11-29
за одоо эргүү тэннэг ард түмнийг төөрөлдүүлэхээр шийдэв ээ, энэ америк
2022-11-29