АНУ-ын сенат ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлав

АНУ-ын Сенат холбооны хэмжээнд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлажээ. Энэ хууль нь Дээд шүүхийн консерватив шүүгчид ижил хүйстний гэрлэх эрхийг хязгаарлахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Ижил хүйстнүүд гэрлэх эрхийг АНУ 2015 онд холбооны хэмжээнд баталгаажуулж байсан. Тухайн үед Дээд шүүхийн шийдвэрээр энэ эрхийг баталгаажуулж байлаа. Гэсэн ч одоогийн шүүхийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, өнөөгийн есөн шүүгчийн зургаа нь бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч бүх насаар нь томилсон шүүгчид байгаа бол тэдний тав нь консерватив үзэл сурталтай аж.
Өнгөрсөн зун шүүгчдийн консерватив олонх үр хөндүүлэх эрхийг цуцлах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэж байлаа. Эндээс үүдэж, ижил хүйстний гэрлэлтийг ч хүлээн зөвшөөрөхгүй болж магадгүй гэсэн болгоомжлол гарсан юм. Ингээд Конгресс дэх ардчилсан намынхан холбооны хэмжээнд ижил хүйстний гэрлэх эрхийг баталгаажуулсан хуулийн төсөл боловсруулжээ.
Энэ хуулийг батлахыг Сенат дэмжсэн санал өгсөн талаар мэдээлэл хийхээр ирэхдээ Сенат дахь Ардчилсан намын олонхын тэргүүн Чак Шумер охиныхоо хуриман дээр зүүсэн зангиагаа зүүсэн байна. Түүний охин ижил хүйстэн бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулж байжээ. .
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ