ВВС: Украин дахь Оросын бие бүрэлдэхүүний хохирлын 25 хувь нь дайчлагдсан цэргүүд байна
2023-02-03

Дайн эхэлснээс хойш Украинд Оросын 13 мянга гаруй цэргийн алба хаагч амиа алдсан, үүний 924 нь дайчлагдсан хүмүүс гэж ВВС агентлаг мэдээлжээ. ВВС агентлагийн Орос хэл дээрх албаныхан Медиазона хэвлэлтэй хамтран гаргасан энэ тайланг хоёрдугаар сарын гуравны өдөр нийтлэсэн байна. 

 

Сүүлийн гурван сард амиа алдсан хүмүүсийн 25 хувь нь дайчлагдсан цэргүүд, сайн дурынхан болон хоригдлууд эзлэж байгаа гэж энэ нийтлэлд өгүүлсэн байна. Сүүлийн долоо хоногт гэхэд л Украинд Оросын 500 цэрэг амиа алджээ. 

 

Мөн энэ нийтлэлд өгүүлснээр, өнгөрсөн есдүгээр сард дайчлагдан фронт руу явсан хүмүүсээс 924 нь амиа алдсан нь тогтоогдсон байна. Дайн эхэлснээс хойших 11 сарын хугацаанд гарсан Оросын армийн бие хохирлоос харахад амиа алдаж байгаа хүмүүсийн ихэнх нь сайн дурынхан болон Вагнера компанийн хөлсний цэргүүд байгаа бөгөөд нийт амиа алдсан хүмүүсийн 25 хувийг эдгээр хүмүүс эзлэж байгааг сэтгүүлчид онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин