Архидан согтуурсан үедээ аавыгаа хутгалж, хөнөөжээ

img

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

 

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй “Э” гэгчийн цээжин тус газарт хүү 40 настай, эрэгтэй “О” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нн:
Монголчууд хүнээ байжээ
2023-11-17