Хөвсгөл нууран дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

img

Хөвсгөл нуурын бүх хил 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөлж, мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон. Тиймээс Ренчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумдын иргэд мөсөн замаар явахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

 

 

Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээр гарахгүй, хөдөлгөөн хийхгүй байж аюулгүй байдлаа хангахын зөвлөж байна.

 

Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, мөсөн уул мэт харагдахыг хэлдэг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус гарахыг хэлнэ.

 

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ