УИХ-ын дарга Г.Занданшатар Японоос ажиллах, амрах визийн хэлэлцээр байгуулах дэмжлэг хүсчээ
2023-03-03

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.02) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

 

Талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг уулзалтын эхэнд дурдаад, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.

 

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн ямагт талархалтай байдгийг илэрхийлэв. Тэрбээр 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг онцлоод Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урилаа.

 

 

Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, тус төслийн гурав дахь үе шатыг эхлүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гээс хүссэн юм. 

 

 

Түүнчлэн Монгол, Японы залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдгээрийн хөгжих, суралцах эрхийг хангах зорилгоор Япон Улстай “Ажиллах, амрах визийн хэлэлцээр” байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
ГУЙЛГАЧЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР ....:
ОДОО НААД ВИЗ ГУЙЛАГЧЛАЛАА БОЛЬЖ ҮЗ.__ АШИГТАЙ БОЛ ХОЁР ТАЛДАА АШИГ ХИЙНЭ.... ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО ... ГҮЙЦЭЭ. ДЭЛХИЙН БҮХ УЛСТАЙ ИНГЭЖ ХАРЬЦАНА. АШИГГҮЙ БОЛ ХАРИЛЦАХ ШААРДЛАГГҮЙ ЗОРЧИХ Ч ШААРДЛАГГҮЙ.
2023-03-03
ГУЙЛГАЧЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР ....:
ОДОО НААД ВИЗ ГУЙЛАГЧЛАЛАА БОЛЬЖ ҮЗ.__ АШИГТАЙ БОЛ ХОЁР ТАЛДАА АШИГ ХИЙНЭ.... ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО ... ГҮЙЦЭЭ. ДЭЛХИЙН БҮХ УЛСТАЙ ИНГЭЖ ХАРЬЦАНА. АШИГГҮЙ БОЛ ХАРИЛЦАХ ШААРДЛАГГҮЙ ЗОРЧИХ Ч ШААРДЛАГГҮЙ.
2023-03-03
Zochin:
Хувцаслалт бол соёл, хүндэтгэл юм. Японы хүмсүүсийг харчих, бүгд масктай, хар өнгийн пиджактай цэгцтэй харагдаж байна. Харин манайх яаж байна. Зарим нь масктай, төрөл бүрийн пиджактай ккк, Албан ёсны уулзалт, арга хэмжээний хувцаслалтын кодкос гэж баймаар юмаа. Энэ нь цаана маш ач холбогдолтой.
2023-03-03