Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийв

img

Улсын Ерөнхий Прокурорын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч байхаар ярилцаж тохиролцсоны дагуу өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж мэдээлэл хийлээ. Уулзалтанд Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт, судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Т.Сүхбаатар, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, Тээврийн прокурор Б.Жаргалсайхан нар оролцож зохих мэдээлэл хийлээ. Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа: 2011 онд гэмт хэргийн талаарх 767 гомдол, мэдээллийг хүлээн авч 99,3 хувийг шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн гомдол мэдээллийн 90,8 хувь/692/ -ийг ЭБШ Хуулийн 171 дгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасан 5 хоногт багтаан шийдвэрлэж, хугацаа хэтрүүлсэн шалгасан гомдол мэдээлэл гараагүй байгаа бөгөөд эдгээр үзүүлэлт нь 2010 оныхоос хүлээн авсан гомдол мэдээллийн тоо 52.8 хувиар, шийдвэрлэсэн гомдол мэдээллийн тоо 56,4 хувиар, 5 хоногт шийдвэрлэсэн гомдол мэдээлэл 55,8 хувиар тус тус нэмэгдсэн тухай танилцуулав. Тээврийн прокурор Б.Жаргалсайхан: Тээврийн прокурорын газраас 2011 онд гэмт хэргийн тухай 5217 гомдол, мэдээлэл, эрүүгийн 1509 хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хяналт тавьж ажиллав. Эрүүгийн 1366 хэрэг буюу 90,5 хувь нь Замын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсээс, 130 хэрэг буюу 8,6 хувь нь Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас, 13 хэрэг нь 0,9 хувьд нь Иргэний Агаарын тээврийн Цагдаагийн хэлтсээс тус тус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг байгаа талаар мэдээллэсэн юм. Уулзалтанд мэдээллийн хэрэгслийн 20 гаруй ажилтан оролцож, сонирхсон асуудлаар асуулт тавьж хариулт авлаа. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyunaa:
прокурорын туслах ажилтнуудыг хэзээ авах юм бэ өргөдөл бусад холбогдох бичиг баримтаа өгсөн хүмүүс хүлээж байх уу дараагийн шалгалтын тов гарсан уу
2012-01-26