Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2023-03-22

Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон. Түүний цагдан хориог хоёр удаа сунгасан байгаа энэ цаг үед хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

 

 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Х-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Х нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

 

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

“1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

 

 

Shuud.mn
Сонин хачин
heden sar horisnoo odoo l shuuhed shiljil gene huniig ingej ehleed shuuhiin shiidvergui bj horihoo bolih heregteishd hugiin yumnuud nvvrsnii hulgaichid n il bolchood bhad nuden balai chih n dulii bgaad l bn iim double standard huuliaa boliochee
2023-03-23
irgen:
tegeed gaduur baitsaana biz dee emegtei hyniig ene olon honog sar horiod baihdaa yahav dee.mataas xor nairuulga orj dee.
2023-03-22
Хятад,Америкийн тагнуулчидтай хамтран ажилладаг МАН АН-ын урвагчдаа барьж хориоч. Газар нутгаа Хятадуудад өгчихөөд МАН-ынхан юу гэж хуцаад байна.Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж гарч ирсэн Хүрэлсүхийг барьж хорь.
2023-03-22
Азиковын гар хөл шдээ:
Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан - гээд л бөөрөнхийлөөд байхийн.. Шуудхан л ОХУ-ын тагнуулд мэдээлэгч байсан гээд хэлчиж чаддаггүйм үү.Нааш цааш явах онгоцны тийзийг нь Оросын элчин л даадаг байсан биз дээ.
2023-03-22
Нэг сэтгүүлч их эх оронч бас яалаа. УЦС эсэргүүцээд л байсан
2023-03-22
зочин:
уйлах хүүхдийн хошного урьд өдрөө умалзнаа гэж
2023-03-22