З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээж авсангүй
2023-03-28

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан З.Энхболдод “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” санал /2023.03.24/ ирүүлснийг шүүх /2023.03.27/ хянан хэлэлцлээ. 

 

 

Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №91 дугаартай З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гарсан байна.     

       

Уг тогтоолтой З.Энхболд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр танилцсан болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...сая /2023.03.27/ өмгөөлөгчийн хамт прокурорын тогтоолтой танилцаад, мэдүүлэг өгөөд ирлээ...” гэх тайлбар болон Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын танилцах хэсэгт /З.Энхболд, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гээд гарын үсэг зурсан/ баримт зэргээр тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ...” гэж, 

 

Мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ /Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох/ авна...” гэж тус тус заасан. 

 

Прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн санал дахин гаргах эрх нь нээлттэй болно.  

 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-03-30
Батаа:
Бэлтрэг зугтана шүү, урхи тавиад барихгүй бол аюултай араатан. Аль хэдийн шоронд орохгүй нүхээ малтаад гүйж бгаа. Томилсон шүүгчид нь одоо хүртэл бгаа, ажлаа өгөх болоогүй бгаа.
2023-03-28