Эрүүгийн элементүүдийн рэкет ажиллагаа
2023-03-30

Цагдаагийн байгууллагаас өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий бүлгийг илрүүлэн, шалгаж байна. Тэд зэвсэг ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогджээ.

 

Ука хочит Л.Алтанхуягийн захиалга

 

Эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Ука хочит Л.Алтанхуягийн захиалгаар Хулнаа хочит Б.Хулансамбуу, Ууганаа хочит Б.Ууганзаяа, Сайхнаа хочит П.Энхсайхан  нар нь нэр бүхий иргэнийг зэвсгээр айлган сүрдүүлж, хоёр орон сууцных нь эзэмших гэрээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авчээ.

 

Уг хэрэг 2023 оны 03 дугаар сарын 05-07-нд үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.6  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Л.Алтанхуягийн гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авчээ.

 

Ука хочит Л.Алтанхуяг нь 2009-2021 онд ЭХТА-ийн

 

147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/

17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/

20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ.

 

Ука хочит Л.Алтанхуягийн сүрдүүлэг

 

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ийн ажилчид, жолооч нар руу 20 орчим гэмт этгээд дайрч, айлган сүрдүүлж заналхийлсэн хэрэг 2023 оны 02 дугаар сарын 12-14-нд гарчээ.

 

Ука хочит Л.Алтанхуяг нь өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэнтэй нийлж, “Андын Илч” ХХК-ийн өмнөх захирал О.Энхбаяр нарыг айлган сүрдүүлж, заналхийлжээ. Тэд уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Ука хочит Л.Алтанхуягт өгсөн захиалга

 

Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн Хулнаа хочит Хулансамбуу, Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нар бүлэглэн иргэн “Б”-г Улаанбаатар хотод байрлах нэгэн зочид буудалд аваачиж,  эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардан зоджээ. Тэд “Б”-г зодоод зогсохгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндсэн байна. Мөн өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч Э.Сумъяажаргалд хууль бусаар шилжүүлжээ.

 

Нийт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна.

 

Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаар утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгана.

 

Shuud.mn
Сонин хачин
base dase:
Documents Cloned cards Banknotes dollar / euro Pounds IDS, Passports, D license, Utility bills, Social Security Cloned cards, Resident ,permit fullz and dumps visas Banknotes dollar / euro Pounds bank statement Certificates, Diplomas, Any documents etc . IELTS,TOEFL,ESOL,CHSK Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
2023-03-31
base dase:
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
2023-03-31
халзан нь ёстой царай шигээ ёс суртхуунтай хүн хог вэ
2023-03-31
Олон жилийн ял өг
2023-03-30
Оросын дээрэмчдийн тухай кино их гаргахаар ийм тэнэг юмнууд нь болно баригдахгүй гэж бодоод тэнэг юм хийж бга бхгүй юу кино ш дээ гэдэгийг ойлгодоггүй оркууд бхгүй юу яана даа ингээд шорон марш
2023-03-30
ЯПОНУУД ЯКУЗААНУУДАА НИЙГМЭЭРЭЭ ЖИГШИЖ ЦАГДАА НАР НЬ НАМ ДАРСАН ШИГ ЭНЭ НОВШНУУДЫГ НАМ ДАРАХ ХЭРЭГТЭЙ. ТӨР ЧАДАХГҮЙ БОЛ ИРГЭД БИД ЗЭВСЭГЛЭНЭ ШҮҮ
2023-03-30
даварсан шээснүүд л байна ш дээ өөрсдийн нэгийг нь амин бус газарт нь буудаад л болоо ш дээ тэгвэл наад гөлөгнүүд чинь шээс алдана ш дээ
2023-03-30
Аюултай хүмүүс бна сайн шалгаарай
2023-03-30
zzzzzzzzzz:
iim muusain yumnudig turiin munguur tejeejyadg bnaa
2023-03-30