Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

img

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

 

 

- Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,

- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,

- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,

- Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ,

- Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой уялдуулан тооцох асуудлын талаар,

- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

 

Хуралдаанаас гарсан шийдвэрээр мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ