Чансаа гутлын дэлгүүрийн босс Н.Болорчулуун ХААДС-аас авсан 2.1 тэрбум төгрөгийн зээлээ ТӨЛӨӨГҮЙ байна
2023-04-11

Засгийн газрын ШИЛЭН ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан иргэн ААН-ийн нэрийг өчигдөр зарласан. 

 

 

Тус сангаас зээл аваад төлөөгүй гэх иргэн ААН-ийг "Арованна" ХХК тэргүүлж, "Чансаа хан хөхий холдинг "ХХК удаалжээ. Чансаа хан хөхий холдинг ХХК нь өнөөдрийн байдлаар ХОЁР тэрбум 195 сая төгрөгөө төлөөгүй байна.  

 

 

"Чансаа хан хөхий холдинг" ХХК-ийн хувьд гадаад худалдаа, аялал жуулчлал, гутлын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Тэгэхээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас тус компани ямар төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан нь анхаарал татаж байна. 

 

Энэхүү мэдээлэл задрахтай зэрэгцэн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон гэх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иштэй холбоотой асуудал шүүхэд шилжсэн байна. Мэдээж гутлын бизнесмэн "Чансаа хан хөхий холдинг" ХХК-ийн босс Н.Болорчулуун ямар замаар ХААДС-аас зээл авч, авсан зээлээ төлөөгүй өнөөдрийн хүрсэн асуудалд хууль хяналтынхан анхаарал хандуулах нь зүй ёсных юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-04-11
Туркээс баахан гутал оруулж ирж биднийгээ шулж дээ одоо мөнгөө төл
2023-04-11
irgen:
ariin haalganii ezniig il gargaj yaraltai tulyyleechee.yaj iim baihad mongol hugjih be dee.irgeded 100 000 ch oldohgyi ugduggyi sh dee.
2023-04-11