Л.Наранбаатарын суудал өнцөгджээ

img

Хөтөлийн Цемент Шохой ХК-д хийсэн аудитын шалгалт төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, хуулийг уландаа гишгэдгийн бэлээхэн жишээг харуулав. Төр нь хэмнэлтийн хууль баталсан ч төрийн өмчит компаниуд нь хэрэгжүүлдэггүйг Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар баталлаа. Тэр компанийн хөрөнгийг үр ашиггүй зарлагадсандаа ч ичиж зовсонгүй, биеэ өмөөрсөн баахан тайлбар хийлээ.

 

Бумбаны тахилгад 5.9 сая төгрөг зарцуулж, үйлдвэрээ даатгасан гэнэ. Гэвч энэ даатгал Л.Наранбаатарт лав үйлчлэхгүй бололтой. Түүнд хариуцлага тооцохыг шаардсан үйлдвэрийн ажилчдын нэг хэсэг нь ажил хаяж, нөгөө хэсэг нь яг одоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гадаа цуглаж байна.

 

 

Ажилчид аудитын дүгнэлтийн дагуу Л.Наранбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна. Мөн гүйцэтгэх удирдлагыг намын шахааны хэн нэгнээр бус үйлдвэр дотроос томилох шаардлагыг ч тавьжээ.

 

Бумбаны тахилгад 5.9 сая төгрөг зарцуулсан, ажилчид нь 60 мянган төгрөгөөр пиво уусан тухайгаа хэвлэлээр хээвнэг ярьсан Л.Наранбаатар энэ удаа гүйцэтгэх захирлын суудалд тэгшхэн суугаад өнгөрөхгүй нь тодорхой. Түүний суудал хэдийнэ өнцөгджээ. Ажлыг хэвлэл, сошиал хийдэггүйг ажилчид нь түүнд сануулж эхэллээ. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өчигдөр нэгийн бөгс долоож байсан гарууд өнөөдөр өөр хүний бөгс долоох гээд явж байгаадаа. Маргааш бас өөр хүний бөгс долоох нь тодорхой шүү дээ
2023-04-13
Зочин:
Наранбаатар анх багаа бүрдүүлэхдээ юу ч мэдэхгүй гаруудаар толгойгоо угаалгаж нийлж баг бүрдүүлсэн боловч эцэс сүүлдээ хэтэвчин дотроо багталцахгүй 2 тал болж алалцаж гарлаа шүү. Энд алалцаад байгаа 2 талын хүмүүс үйлдвэрийг ямар зам туулж өнөөдөр 40 жилээ үзэж байгаа мэдэхгүй мөртлөө эх л суудлын төлөө алалцаад байгаа нь ашиг сонирхол биш гэж үү.
2023-04-13
нөгөө бөгсийг нь долоох шахуу хамаг ПР ийг нь шэйр хийгээд байсан гарууд нь одоо бие биелүүгээ нулималцаад гоё байна шүү
2023-04-12
Өчигдөр нэгийн бөгс долоож байсан гарууд өнөөдөр өөр хүний бөгс долоох гээд явж байгаадаа. Маргааш бас өөр хүний бөгс долоох нь тодорхой шүү дээ
Иргэн:
Инженеруудээс нь компаны захирал томилоочээ. Ажлаа мэднэ шуудээ.
2023-04-11
Мухар сүсэгээр ажил явуулдаг ийм новшийн улс төрч инженерүүдийг яаж удирдаж яаж байгууллага толгойлох вэ дээ
2023-04-11