Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хохирлоо нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдлээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн хувьд эрх нь зөрчигдсөн үйлдэл холбогдлынхоо эрхээ хамгуулах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна. Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэг давхар шалгагдаж байна.
Цаашид хууль бусаар мөрдөн шалгасан гэх Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурорын байгууллагад цагдаагийн байгууллагаас тавихаар бэлтгэл ажил хандаж байна. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг ажиллагаанд үлдэж байна. Энэ ажлын хэсгийг Эрүүгийн цагдаагийн дарга Сүхболдоор ахлуулсан. Энэ нь ОУ-ын хүний эрхийн байгууллагууд маш том кэйс болон үлдэж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ