Л.Гантөмөр АН-ын хагаралд коронавирусийг буруутгав

img

Хуваагдаж, талцаад байсан АН өнөөдрөөс нэгдэж байгаагаа зарлалаа. С.Эрдэнэ АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч, түүнд удирдлагын эрхийг бүрэн шилжүүллээ. Ингэхдээ 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, намын тамгаа Л.Гантөмөрт хүлээлгэн өглөө. 

 

 

Цаашид нэгдмэл удирдлагатай, нэг зорилготойгоор ажиллах АН-ын талцал хуваагдлын гол буруутан нь коронавирус гэнэ. АН-ын дарга Л.Гантөмөр "АН-ын үл ойлголцлыг бий болгосон хүчтэй оролцогч бол корона байсан. Ардчилсан нам болон Монголын ардчилал коронад нэрвэгдсэн. Үүнийг сануулж амны хаалт зүүсэн. АН-ынхан дуртайдаа хэрэлдэж, зодолдоогүй. Хүмүүс хоорондоо уулзаж чадахгүй, харилцах аргагүй болсон. Хурлууд онлайн болсон. Ойлголцолгүй бол улс төр, нийгмийн амьдрал яаж гацдагийг бид 2020 оноос хойш яруу тодоор харсан" хэмээн нэгдлийнхээ үеэр намынхаа хагарлын шалтгааныг тайлбарлалаа.

 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Turuunii buusnuud bugd adilhan
2023-04-23
Amjilt
2023-04-21
AN maluud ni medegdej baigaa biz.koronovirusiig buruutgaad buruutgah yum olj yadaj dee.ta nar uursduu buruutai tenegee.bvh hyn harj bsn.hezeech zasrahgyi conguuliin daraa dahiad hereldene zodoldono.ta nart sanalaa uguh teneg baihgyi
2023-04-20
Овоо залуу юм гэж боддог байсан. Гэтэл хэлсэн үгийг нь ойлгосонгүй.
2023-04-20
вирүс энд ямар хамаатай гэж? энэ бас нэг үгээ олж хуцлаггй тэнэг амьтан байна. энэ байдлаараа бол бас л дэмий этгээд байнадаа
2023-04-20
Л.Гантөмөр АН-ын хагаралд коронавирусийг буруутгав яагаад? олон таван юм ярилгүй урагшаа хараад ЗҮТГЭ АМЖИЛТ
2023-04-20
zasrakhgui teneguudee
2023-04-20
zasrakhgui teneguudee
2023-04-20