Баянхонгор аймгийн ИТХ-ынхан төсвийн мөнгөөр ТУЙЛЖ байна

img

Төр хэмнэлтийн хуулийг хэрэглэж, том машинуудаа хураасан. Эдгээр машинуудыг хэрхэн хуваарилах вэ, гэх асуудлыг өчигдөр парламент авч хэлэлцсэн. 

 

 

Ийнхүү өмнөх машинуудын асуудал дуусаагүй байхад Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шинэ машин авахаар тендер зарласан байна. Тэд нийт 220 сая төгрөгөөр машин худалдан авах юм. Парламент хэмнэлтийн хууль баталсан ч УИХ-ын даргын унаган нутгийнхан уг хуулийг үл тоож байгаа эхний жишээ. 

 

 

Дараагийнх нь тус аймгийн ИТХ-ын 36 төлөөлөгч гадаадад туршлага судлахтай холбоотой зардал юм.  Тодруулбал, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбатын тушаал гаргаж, 144 сая төгрөгөөр төлөөлөгчдөө гадаад улсад туршлага судлуулахаар болсон байна.  Үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал гээд хот хөдөөгүй шийдвэр гаргах түвшний хүмүүсийн шийдлийг хүлээсэн ажил асуудлууд их. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн төлөөллүүд ийнхүү машинаа томруулж, гадаад "аялал" төлөвлөж, төсвийн мөнгийг үргүй зарсаар байна. 

 

 

 

П.ГОО

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэ хэ тэгж туйлах гэж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л Баг зүүж аваад төрд орох гэж жүжинэ шүү дээ
2023-04-22
zochin:
Зөндөө доллар олж байна гээд л зарлаад байсан. Бодвол үрээд байгаарай л гэсэн юм байлгүй дээ. Машин, аялал хоёрт л төрийн мөнгө нь дуусчихдаг, баахан бүтээмжгүй, бэлэнчлэгсэд, парзитууд улс орноор дүүрч, оронд нь хамаг барааных нь үнэ өссөөр авсан машиныхаа бинзенийг хийж чадахгүйд хүрч нөгөөдүүл нь зэвэндээ идэгдэж хог дээр хог болон ачигдах вий дээ.
2023-04-22
Gadagshaa yavah shaardlaga ogt baihgui. Internet deer bugd baigaa.
2023-04-21
Болд:
Энэ улсад ер нь ард түмнээ бодсон, улсынхаа мөнгийг хэмнэх гэсэн эрхтэн дархтан байна ууууууууууууууууууууууууууууууууу
2023-04-21
яасан дуусдаггүй туршлага судлалт вэ, гучин жил судаллаа хар фядуунууд аа, үхсэний чинь машин тэрэг морьтойгоо шогшуул
2023-04-21