Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл хаалттай хэвээр байна

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл хаалттай хэвээр байна

Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 63 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоод байна. 

 

shilen.gov.mn сайтад байршуулсан 63 байгууллагаас өнөөдрийн байдлаар Оюутолгой ХК, Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл хаалттай байна. Тус компаниуд нь Монгол болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтарсан ТУЗ-ийн гишүүдтэй. 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шилэн ажиллагааг хариуцагч Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд ТУЗ-ийн гишүүдийн нэр, цалин хөлсийн мэдээллийг зарлаж, дуусгахыг шаардсан. Одоогоос зургаан өдрийн тавьсан энэ шаардлагыг Б.Цэнгэл дарга бүрэн биелүүлээгүй нь доорх баримтаас харагдана. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Та нар нууцаар хийж болно!!!!!! Харин нууцаар хийсэн чинь илэрэх нэг л өдөр байдаг яаж ч нууцлагдсан юм илэрдэг гэж Тэнгэр Бурханы үг биелэх болно.!!!!!!!???????????
2023-04-26