Гишүүд УИХ-ын даргын даалгаснаар ЗАХУУДААР явав

img

УИХ-ын зарим гишүүдэд УИХ-ын дарга зах худалдааны төвүүдээр явж үнийн өсөлтийг судлах үүрэг өгсөн. Энэ дагуу гишүүд амралтын өдрүүдээр зах худалдааны төвөөр явж мах, хүний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг судалжээ. 

 

 

Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцлаа. “Хүчит шонхор” захад хонины ястай мах 11000-13000 төгрөг, үхрийн ястай мах 13000-15000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Махны үнийн өсөлтийн талаар худалдаа эрхлэгчид хэлэхдээ, жил бүрийн хаврын улиралд шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ бага зэрэг өсдөг гэлээ.

 

 

Түүнчлэн энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ. Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг гэж байв. Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махан дээр нэг кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг байна.

 

 

“Хүчит шонхор” захад махны нийлүүлэлт хэвийн үедээ өдөрт 100-150 тонн борлуулагддаг бол өнөөдрийн байдлаар өдөрт 20-30 тонн мах борлуулагдаж байгаа гэнэ. Энэ нь нийслэлийнхний махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг юм. Энэ хомсдолыг нөөцийн махаар нөхөх учиртай ч энэ хаврын нөөцийн махны чанарын шаардлага хангахгүйн дээр үнэтэй байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд намар мах нөөцлөхдөө журмын дагуу бус “Хүчит шонхор” зах дээр борлуулагдаагүй үлдсэн муу махыг авч нөөцөлдөг гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 10700, хонины ястай мах кг нь 8600 төгрөгөөр борлуулагдаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
3 han saya hyn 75 saya maltai yne ni tengert hadaad ylniihan hooson honoj bna.ajlaahiideg turtei baimaar bna.yniin horoo yu hiij bdag bnaa
2023-05-01
НЭГ УДУР МАЛ МАЛЛАЖ УЗЭГУИ МАЛНУУД МАХ УНЭТЭИ БАИНА ГЭХЭ БОЛИ МАЛИН ТОО 60 ,70 САЯ БОЛСОН Ч ТАВАРИН МАЛ БУГД БИШ ЭХ МАЛ ТУР МАЛ ГЭЖ БАИДАГ
2023-05-01
Дэндэв:
Яг 300-500 нэмлээ юу хуцваа байлгүй
2023-05-01
Энэ зах худалааны төвүүд НӨТ -ийн баримт өгөхгүй болсон үеэс д бараа бүтээгдэхүүний ҮНЭ тэнгэрт гарах болсон, амандаа орсон ҮНЭ-ийг хэлнэ. Тэд үгсэн тохирч ҮНЭ-ийг тогтоодог. Ард түмэн хэрэгцээтэй болохоор дургүйч гэсэн худалдаж авдаг. Иймд НӨТ-ийг буцаан хэрэгжүүлэх ёстой. Тэд 50 сая-аас хэд дахин орлого олдог доо
2023-05-01