Б.Энх-Амгалан: Боловсролын хуульд англи хэлийг нэгдүгээр ангиас заах тухай ямар ч үг, өгүүлбэр байхгүй

img

Боловсролын багц хуулийг УИХ хэлэлцэж эхэлнэ. Тус хуулийн төсөлд англи хэлийг анхдагч гадаад хэлээр зарлахаар тусгасан. Үүнтэй холбогдуулан ЕБС-ийн нэгдүгээр ангиас англи хэлийг заана гэх ташаа мэдээлэл гарч, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид багагүй маргаан үүсгэлээ. Энэ асуудалд БШУ-ны сайд Б.Энх-Амгалан тайлбар хийжээ. Тэрбээр

 

 

"1.Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр Англи хэл бол үндсэн гадаад хэл байна.

 

2.Хуулинд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй.

 

3.Шинэ хөтөлбөрөөр III ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" хэмээн тайлбарлажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Англи хэлийг албан ёсоор сургалтын хөтөлбарт оруулах гэж яарч, адгаад байх шаардлагагүй ээ.Долоо хэмжиж, нэг огтол, хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол оршин тогтносон хэвээр байна гэдгийг санаж, зөв мэргэн шийд гарга. Англи хэлээр дамжуулж, мэдээллийн асар өргөн орон зайгаар хойч үеийнхний тархийг дайсагнасан бодлогоор угаах аюул нөмрөх вий дээ. Болгоомж илүүдэхгүй.
2023-05-05
www:
iim baga tsalintai angli khelnii bagsh nar ajillakh uu? Gadagsh yavakhiig l bodno shuu dee. Khuurkhun yumaa ene.
2023-05-04
Иргэн:
ЭНЭ ХҮНИЙ ТОЛГОЙД МОНГОЛ ХҮҮХДҮҮД НЬ ХААНА БАЙДАГ ЮМ БОЛДОО... ӨӨРӨӨ АНГЛИ БУРХАДТАЙ БОЛОО БОЛ БОЛ... ЯГААД Ч ЗАСАХГҮЙ ДЭЭ ЭНЭ..
2023-05-04