УИХ-ын дарга АН-д завсарлага авах чиглэл өгсөн үү

img

 Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийгэмд шүүмжлэл дагуулж, маргаан үүсгэж байна. Өчигдөр үдээс өмнөх хуралдаанаас эхлэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 

 

 

Хэлэлцэн буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй 76 санал тус бүрээр санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад зарчмын зөрүүтэй саналууд дээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн болон Засгийн газрын гишүүд ойлголт, саналаа нэгтгэх шаардлагатай болсон тул УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан горимын саналын дагуу хэлэлцүүлгийг таван хоногоор завсарлуулсан юм. 

 

Горимын саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргаж, УИХ-ын дарга засварлага өгөх алх цохисон юм. Б.Пүрэвдорж гишүүнийг засварлага авах тухай санал гаргахын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар "Пүүжээ нааш ир" хэмээн дуудаж, уулзсан юм. Үүнээс үүдэн УИХ-ын даргын зүгээс АН-ын бүлэгт засварлага авах чиглэл өгсөн үү гэх хардлага үүсэв. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өвгөн:
Монгол хүн байх, сургах суурь баттай байх уу? Хятадад 5 сая монгол яаж уусч байгааг харж байгаа бол уу? Яарч хамаагүй аргаар хөгжнө гэвэл шууд цагаач болсон нь дээр байх. Хэрэв хуульд байгаа шиг явбал Замби гэгч улсын ард олныг ангил болгох эхлэлийг энэ үеийн боловсон сайд тавьж түүхэнд үлдэх болноо.
2023-05-05