С.Одонтуяа: Холимог тогтолцоо Үндсэн хуульд түгжигдэх гэж байгаад баяртай байна
2023-05-05

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

 

 

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

 

 

1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон бөгөөд ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан байна.


Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, Улсын Их Хурлын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг тусгажээ


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бид ард түмний эрх мэдлийг булааж, хулгайлж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлье. УИХ-ын 76 гишүүн өөрсдөдөө зориулж хууль баталж болохгүй. Журмын тухай хуульд ч байгаа. Өөрсдийгөө яаж дахин гаргаж ирэх вэ гэдэг дээр санаа зовж хуульд өөрчлөлт оруулах юм бол нийт 76-д уриалга гаргаж байна. Та бүхэн ирэх сонгуульд оролцохгүй байхыг уриалж байна. Ямар ч тохиолдолд өөртөө зориулж хууль баталж болохгүй. Өөртөө хууль батлах гэж байгаа бол ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй Ард нийтийн санал асуулга бол улсын тусгаар тогтнолтой тэнцэх хэмжээний асуудлыг шийддэг чухал асуудал шүү. Нийт ард нийтийн санал асуулгаар шийдэх журмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ? 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Үндсэн хуулийн 68 зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно гэсэн зохицуулалттай. Үүний дагуу 2022 оны нэг хоёрдугаар тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын 54 дүгээр тогтоол гарч, өнөөдрийн өргөн барьсан УИХ-ын гишүүдийн тоог 76 мажоритар, 76 нь пропорциональ тогтолцоогоор сонгогдоно. Ард нийтийн санал асуулга явуулах нээлттэй. Гэхдээ эрх баригч улстөрийн хүчин нэг нам дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа парламентын тогтолцооны үед  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн олон реоформ хийх нь таны хэлж байгаачлан нийгмийн зөвшилцлөөс ангид зүйл болох учраас Цэцийн шийдвэр УИХ-ын тогтоолын дагуу энэхүү тогтоолыг оруулж ирж өргөн бүрэлдэхүүнтэй парламенттай болох уу, үгүй юу гэдгийг УИХ-ын гишүүдээр шийдье гэсэн агуулгаар өргөн барьж байгаа. 

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Маш олон гишүүд, тодорхой гишүүд 2012-2016 оны жагсаалтад болж бүтэхгүй улс төрчид ороод ирчихсэн юм. Намын даргынхаа ойрхон байдаг хүмүүс, мөнгөтэй нөхдүүд цүнхтэй мөнгөө барьж орж ирээд лист рүү орчихсон гээд байдаг. Та эрх баригч намын даргын хувьд өөрөө төслөө оруулж ирж байгаа албан тушаалтны хувьд үгээ хэлээч гэж хүсэж байна. 2024 онд хэрэв лист буюу жагсаалт орж ирэх боломжтой болж батлагдсан тохиолдолд намын жагсаалтад  хулгай хийсэн худлаа ярьсан, нэр нүүргүй болсон хүмүүсийг биш  мэдлэгтэй боловсролтой нийгмийн төлөөллүүдийг жагсаах ажлыг хийнэ гэдэг баталгааг өгч чадах уу?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шууд хариулъя. Ардчилсан нам зөвшөөрвөл ХҮН намтай хамт гурвуулаа санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байна. 

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийгээд намар сонгууль явуулах гэж байгаа гэх асуудлыг ярьж байна. Үүн дээр та тодорхой хариулт өгөөч. Холимог тогтолцоо Үндсэн хуульд ороод түгжигдэх гэж байгаад баяртай байна. Нийгмийн бүх төлөөллүүд орж ирэх боломж бүрдэнэ. Төлөөллийн ардчилал хөгжсөн улсууд яах аргагүй хурдацтай хөгжиж байгаа. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент бол манай тусгаар тогтнол ардчилал эрх чөлөөний бэлэгдэл, ард түмний сонгож байгуулсан Үндсэн хуульт төр. Хэн нэгэн хүн тараая гээд тарчихдаг, гадна дотны шахалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. МУ-ын УИХ-ын сонгууль яг цагтаа болно. 

Shuud.mn
Сонин хачин
Копэрникууд олшрог
2023-05-11
Ddavaa:
Urged songogchid 152 gedeg tsochirdood baigaa uchraas 99-ees 152 hurtel gej. huulichlaad tuhain ueiin songuuliin huuliar zohitsuullj bolohgui gej uu?"Stop tsena" gedeg chino sotsialist oilgolt shuu dee
2023-05-07
zochin:
rezatkan xamar amaa tat
2023-05-06
"түгжигдэх гэж байгаа" гэж юу гэсэн үг юм бэ??
2023-05-05
Зочин:
Энэ хоёр чинь тэгээд цэвэр юм уу
2023-05-05
Иргэн:
Жагсаалтад хар данс бүхий хүн оруулахгүй байх...Нэр цэвэр ирээдүйтэй хүмүүсээ оруулах хэрэгтэй...Жишээ нь: МАН-с Нямдорж АН-с Эрдэнэ гэх мэт
2023-05-05
Зочин:
Энэ хоёр чинь тэгээд цэвэр юм уу
ene bosoo durak dakhin songogdokhguigee medeed gol ni kharalj khardaad l ,
2023-05-05