Хүннү Эйр ХХК шаардлага хангаагүй дугуйтай онгоцоор нислэг үйлдсэн үү

img

"Хүннү Эйр" компанийн онгоц нислэгийг шаардлага хангаагүйн улмаас зарим нислэгээ хойшлуулжээ. Тодруулбал, тус компанийн онгоц  Вьетнамын нисэх буудалд бууж шатахуун сэлбэх үед дугуй нь нислэгийн шаардлага хангаагүй учраас засварт орсон байна. 

 

Тус компанийн зүгээс энэ талаар цахим хуудаснаа "Манай агаарын хөлөгт Вьетнамын нисэх буудлын зурвасанд буулт хийх үед агаарын хөлгийн дугуйнд гадны биет гэмтэл учруулж засвар үйлчилгээ хийх шаардлага гарлаа" хэмээжээ. 

Тэгвэл тус онгоцоор ниссэн жүжигжин Р. Шүүдэрцэцэг нийгмийн сүлжээндээ " Hunnu Air!!!!!!!!! БҮТЭХГҮЙ ЭЭ БҮТЭХГҮЙ!!!! Хүмүүсийг онгоцондоо 6 цаг хүлээлгэчихээд юу бодож суудаг юм болоо? Онгоцоо шалгаагүй нисгээд нэг газар ирж бинзенээ авахдаа дугуй нь шалгалтанд тэнцээгүйн улмаас олон хүн зутарч ядрах нь тэгээд зүгээр үү?  Аялалын компани даа хэллээ. Бүр шок. Өдийд очих байсан газраа очсон байхаар байтал Hunnu AIR -н хариуцлагагүй үйлдлээс болоод зорчигчид мөнгө төлөөд давхар хохирох нь одоо тэгээд зүгээр үү тэ?

Монголчууд нэг ийм балиар заваан монголчилдог ХАРИУЦЛАГАГҮЙ зан хандлагаа засах цаг болсон баймааар!! Хэдэн гөлөг төөрүүлж байгаа аятай зүгээр vietnam - ийн онгоцны буудал дээр хаячихаад хэн ч төлөөлж хүүе хаая гэхгүй арай дэндүү байгаа юм бишүү? Залгахаар ажлын цаг дууссан!!! Тэгвэл бидний цаг яах ёстой болж байна?  Энд хэн бидний өдрийг нөхөж төлж барагдуудах ёстой байдаг юм бэ? Hunnu Air -т үнэхээр ГОМДОЛТОЙ БАЙНА!!!" хэмээн бичсэн байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Turuunii buusnuud
2023-05-08
Нисгэгч муу бна даа
2023-05-08
зочин:
Эвдрэлтэй дугуйтай нь аваад нисчихсэн бол яах байсан юм бол...
2023-05-08
Гонгор:
ОДОО АРД ИРГЭД СОШИАЛД ГОМДОЛЛОХООСОО ГАДНА НААД БҮХ ЗҮЙЛЭЭ БОДИТОЙ БИЧЭЭД ШҮҮХЭД ХАНДАЖ СУРААЧ. ТЭГВЭЛ НААД ХХК ЧИНЬ ХУУЛЬ ЁСНЫ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ. ТЭРНЭЭС СТРЕССЭЭ ТАЙЛАХ ТӨДИЙ ЧАТ БОЛООД Л ӨНГӨРНӨ ШҮҮ. ХЭРВЭЭ ГАДААД ОРНЫ ИРГЭД БАЙСАН БОЛ ШУУД Л ШҮҮХЭД ӨГНӨ. ИНГЭЖ ФБ, ЧАТААР ХАНДАХ ЧИНЬ ЗӨВХӨН ХҮМҮҮСТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТӨДИЙ БОЛОХООС ХҮННҮ ЭЙР КОМПАНИТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ. ТЭД ЮУ Ч ГЭЖ БУРЖ МЭДНЭ. ИЙМД БАРИМТЖУУЛ, НОТЛОХ БАРИМТТАЙ ШҮҮХЭД ХАНД!
2023-05-08