Хүний наймаачид шүүгдэж байна

img

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ өмнөд хөрш рүү худалдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Батдэлгэр нарын таван хүнийг шүүж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Дондов, Э.Оюун нар оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
IImerhuu humuusiig boldog tsaazar awaad, bolohgui bol boolchloh heregtei, hunii unergui amitad yumdaa yostoi
2012-01-25