Г.Занданшатар: УИХ, Засгийн газар үнийн өсөлтийн талаар арга хэмжээ авна

img

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсоод ирлээ. УИХ өнөөдрөөс эхлэн иргэдийн санал бодлыг хэлэлцэж эхэллээ. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон бусад асуудлаарх иргэдийн санал хүсэлтийн талаар хэлэлцсэн байна.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар цалин, тэтгэвэр, тэтгэмж, Хүүхдийн мөнгөний асуудал, тэр дундаа төрийн албан хаагчдын доод цалинг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэллээ. Тэрбээр "Багын даргын цалин бага байна. Төрийн нийтлэг үйлчилгээний ажилчид гар дээрээ 480 мянган төгрөг авдаг, амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар иргэд ярьж байна. Өргөн хэрэглээ, хүнсний барааны үнэ өссөн нь иргэдийг маш их бухимдуулж байна. 

 

Энэ талаар УИХ, Засгийн газар хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн УИХ-ын дарга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаад байгаа УИХ-ын гишүүдийн тоог 152 болон нэмэгдүүлэхийг иргэд дэмжихгүй байгаа учраас бууруулна гэдгийг хэлэв.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard:
Лалрын нам дагасан чөтгөрүүд 150 гэж өндөр тоо хэлж байгаад 100 болгохндээ хүүрүүд
2023-05-16
иргэн:
МАН гэх мафи Монгол улсыг үнэхээр талхаллаа Хохь нь дээ үхэр Монголууд Одоо МАН цалин нэмнэ гэнэ Ямарч бүтээмжгүй талх чинь л 5000 эсвэл 10000 төг болно Хувийн хэвшилд ажиллаж хувиараа бизнэс эрхлэх гэсэн залуус хөлд нь чирэгдэж харь орон луу явна Ард нь арчаагүй иргэд авилачид төрийнхөн үлдэнэ Нийт үнэдэстнээрээ уруудна Улмааро тусгаар улс байхаа болино Ийм л юм руу МАН гэх мафи хөтөлж байна
2023-05-16
zochin:
chimeegyi sudalgaanaas yzej medej baij shuud nemeh yumiig yariad baigaad baidag gaihaltai hulgaich nar shvv
2023-05-16